Хэнтий аймаг руу автобус үнэгүй зорчино
Хэнтий аймагт энэ сарын 26-нд "Зүүн бүсийн их хурд" морин уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын "Атибус" компанийн хамт олон нутгийнхандаа бэлэг барьж, автобусаар үнэгүй зорчуулахаар болжээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн ой баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон байна. Уг автобус энэ сарын 25-ны өдрийн 10.00, 17.00 цагуудаас тус бүр хоёр автобусаар Офицеруудын ордны өмнөх зогсоол дээрээс Улаанбаатар-Хэнтийн чиглэлд хөдлөх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ