Монгол брендийг Хятадад худалдана
Монгол, ОХУ, БНХАУ гурван орны худалдааны бизнес уулзалт жил бүр болдог. Тэгвэл энэ үеэр Эрээн хотын дарга Bao Chong Ming МҮХАТ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзжээ.
Тэд гурван орны худалдааны бизнес уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Түүнчлэн, Монголын бренд болсон бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д байнга худалдаалж байх санал тавьсан байна. Уг саналд БНХАУ-ын тал Эрээн хотын Их дэлгүүрт “Монгол барааны давхар” нээн ажиллуулах боломжтой гэдгийг дуулгажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ