Бухимдсан иргэд цагдаагийн машинуудыг шатаажээ

img

Энэтхэгт үдийн цайндаа хордон амиа алдсан хүүхдүүдийн тоо 25 болж өссөн бөгөөд 57 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар “BBC” мэдээллээ. Бихар мужид ард иргэд, эцэг эхчүүдийн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, улмаар энэ нь ширүүхэн үймээн самуун өрнөж болж байна. Сараан дүүрэгт 6000 гаруй уурсч бухимдсан иргэд жагсах явцдаа цагдаагийн дөрвөн машиныг галдан шатаасан хэрэг гарсан байна.

Эмч нарын урьдчилсан мэдээллээр хортон шавьж устгахад хэрэглэдэг бодис хоол хүнстэй холилдсон хэмээн таамаглаж байгаа ажээ. Эрүүл мэндийн яамнаас мэдүүлэхдээ нэгэн шинэ төрлийн хүнсний тосыг хэрэглэсэн нь хүүхдүүдийг хордоход хүргэсэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Хүүхдүүдийн үдийн хоол ихэвчлэн цагаан будаа, шар буурцаг, төмсөөр хийдэг гэдгийг тус сургуулийн тогооч хэлжээ.

Энэтхэгт хүүхдүүдийн бараг тал хувь нь хоол тэжээлийн дутагдалтай, түүнээсээ болж хичээл сургуульдаа явах дургүй байдаг аж. Тиймээс энэхүү үдийн цайны хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ