Дүрвэгсэд хүнд байдалд байсаар байна

img

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар Антонио Гутьерресин Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар “Сирид сүүлийн 20 жил болоогүй хүмүүнлэгийн хямрал болоод байна” гэж мэдээлжээ. Сирийн дүрвэгсдийн тоо 1,8 сая хүрсний гуравны нэг нь энэ онд эх орноосоо дүрвэн гарсан байна. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тэргүүн Валери Амос 6,8 сая ам.долларын тусламж Сирийн иргэдэд нэн яаралтай шаардлагатай байгааг мөн хэлжээ. Хатагтай Валери Амос “Сирийн иргэний дайн бол зөвхөн улс орноо сүйтгэж байгаа хэрэг биш. Бүхэл бүтэн ард түмнийг сүйтгэж байна” хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн байна. Сири улсаас гадна зарим Африкийн орнуудын 7000 гаруй иргэн амьдрах орчингүй хэсүүчлэн явж байгаа хэмээн мэдээллэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ