Дархлаажуулалтын сангийн зөвлөл хуралдав

img

 

Эрүүл Мэндийн Яамны дэд сайд Ж.Амарсанаагаар удирдуулсан дархлаажуулалтын сангийн хоёр дахь удаагийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2014 онд дархлаажуулалттай холбоотой заавал хийгдэх 7-н төрлийн вакцин, сайн дурын дархлаажуулалтанд шаардагдах 26-н төрлийн вакцин, зүү тариур, биобэлдмэлийг авах талаар төсвийн төсөлийн талаар хэлэлцлээ. Эрүүл Мэндийн Яамны дэд сайд Ж.Амарсанаа Мянганы хөгжлийн зорилтод тусгасан бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахын тулд Пневмококкийн /хатгайн/ эсрэг вакциныг 2014 оны намраас үе шаттай нэвтрүүлэх талаар шинчилсэн төсвийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлсэн. Мөн элэгний B вирусын талаар анхаарч гэр бүлийн нэг нь халдвартай тохиолдолд хамтран амьдарч буй хүмүүсыг дархлаажуулалтанд хамруулж байх нь чухал гэдгийг онцлоод нэмэлтээр боом, хатгай өвчнүүдийн дархлаажуулалтын вакцинуудыг авах талаар төсвийн төсөлд тусгахаар боллоо.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
HATGAI GEJ YAMAR UVCHIN BNAA KKKKK
2013-07-18