
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудад 1467.51 төгрөгийн хаалтын ханштайгаар 43.8 сая ам.доллар, 239.01 төгрөгийн хаалтын ханштайгаар 73 сая юань тус тус худалдав. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахал чиглэдэг юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ