Жолоочгүй автомашин хөдөлгөөнд оролцоно
Их Британид жолоочгүй автомашиныг ирэх сарын 22-нд туршихаар боллоо. Тус улсын Засгийн газраас автотээврийн хэрэгжүүлэх 28 тэрбум фунтын санхүүжилттэй хөтөлбөрийн хүрээнд уг туршилтыг хийх юм. Эхний үед туршилтыг хотын захын болон хот хоорондын замд явуулахаар болсон байна. Жолоочгүй автомашиныг туршихын тулд Тээврийн Яамнаас зөвшөөрөл хүссэн боловч зөвшөөрөл олгоогүй бөгөөд ийм эрсдэлтэй алхам хийхийг зөвшөөрөхгүй гэжээ.
.
Оксфордын их сургуулийн эрдэмтэд Nissan загварын автомашин ашиглан автомат жолоодлоготой машины суурь дээр ажиллаж дээрх санааг гаргасан ажээ. Туршилтандаа зориулж камер, лазер мэдрэгчүүдээр тоноглосон Prius загварын автомашиныг ашиглах тухайгаа мэдэгджээ. Машин автомат жолоодлоготой боловч аюулгүй байдлын үүднээс "туслах" жолооч машинд сууж явахаар болжээ. 2012 оны гуравдугаар сард “Google” компани жолоочгүй автомашиныг Сан Францискогийн 100 км замд анх туршиж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ