Нельсон Мандела 95 нас хүрлээ
Нобелийн шагналт, ӨАБН-ын ерөнхийлөгч асан Нельсон Мандела 95 нас хүрлээ. Өмнөд Африкийнхан энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей долдугаар сарын 18-ны энэ өдрийг 2009 оноос эхлэн Нельсон Манделагийн өдөр болгон албан ёсоор зарласан юм. Харин Мандела хоёр дахь сардаа эмнэлэгт хэвтэж байна.
Түүний төрөл төрөгсөд төрсөн өдрөөр нь гэр бүлийнх нь гишүүдийн зургаар хийсэн асар том коллаж бэлэглэхээр зэхсэн аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ