Монгол эсгийн баяр болно
Энэ сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар Монгол эсгийн баяр болох ажээ. Мөн энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баяр зохион байгуулах юм байна. Уг баяруудын Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард сарлаг, хонь ямаа, адууны баярыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг аж. Дээрхи баяруудын хүрээнд ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, уралдуулах, хонь ямаа холбох, саах, хонь хяргах, шагайн наадан зэрэг уламжлалт төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүн, гар урлал, модон сийлбэрээр үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг арга хэмжээ болдог ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ