Цагаан будааны талбай үерт автжээ
Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд өчигдөр хүчтэй бороо орсны улмаас үер бууж, хоёр айлын хашаа, таван айлын гэр үерт өртжээ. Мөн цагаан будааны тариалангийн 60м2 туршилтын талбай усанд автаж, усалгааны систем гэмтсэн байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоохоор сумын Онцгой комисс ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ