Б.Мөнх-Оргил таеквондогийн томоохон тэмцээнд мордлоо
"C.A.C" пикчерс студи, "MN-25" телевизээс хамтран зохион байгуулсан "Миний гэр- II" реалити шоуны цуврал болох "Чи шүү" шоунаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн хамтлаг бол "Sync". Монголын рок попын ертөнцөд хөл тавиад даруй зургаан жилийн нүүр үзэж буй тус хамтлагийнхан өдгөө өөр өөрсдийн амьдралаа хөөж, уран бүтээлээс түр хөндийгөөд байна.
Тэгвэл тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил таеквондогийн спортод эргэж иржээ. Тодруулбал, тэрбээр найзтайгаа хамтарч “Etmo” нэртэй клубыг ажиллуулж байгаа бөгөөд саяхан Болгар улсад болох Олон улсын таеквондогийн тэмцээнд хүч үзэхээр морджээ.
Түүний оролцох энэ удаагийн тэмцээнд дэлхийн 90 гаруй орны тамирчид оролцож байгаагаараа онцлог юм байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ