Дифлимпд оролцох тамирчдад далбаа гардуулна

Дөрвөн жил тутамд зохиогддог Дифлимп нь анх 1924 онд Парист зохиогджээ. Парист болсон анхны наадамд Европын 9 орны 145 тамирчин оролцож байжээ. 1924-1965 онд албан ёсоор "Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн Олон Улсын Наадам" гэгддэг байсан бөгөөд мөн "Олон Улсын Чимээгүй Наадам" гэгдэж байв. Харин 2000 оноос "Дифлимп" гэгдэх болсон байна.
Дифлимпэд оролцох тамирчдын нөхцлийг ижил байлгахын тулд сонсголын аппарат зэргийг хэрэглэхийг зөвшөөрдөггүй бөгөөд хөлбөмбөгийн тэмцээнд шүүгч шүгэл үлээхийн оронд дарцаг өргөдөг бол хөнгөн атлетик зэрэг уралдаанд гараандаа гарахыг гар буу биш, гэрэл гялбуулж мэдэгддэг байна. Энэ жил Дифлимп Грек улсад зохион байгуулагдана. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ