МАХН генсекээ солино гэв үү

img

Өнгөрсөн өдрүүдэд АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын хөрөнгийг битүүмжилж, эхнэр О.Цолмонгоос мэдүүлэг авлаа. Ийм түгшүүртэй үед МАХН-ынхан дотор бужигнаан үүсээд байгаа сурагтай.

Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба намынхаа нэгдэл нягтралын төлөө олигтой ажиллаж чадахгүй байгаа талаар намын нөхөд шүүмжлэж, түүнийг огцоруулах асуудал яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн, МАХН-ын генсек сүүлийн үед намын дарга Н.Энхбаярын итгэлийг алдах болсон гэнэ. Тэрбээр МАХН-тай холбоотой үймээс самууны үеэр гэнэт “шилэрдэг” болсон талаар намын нөхөд нь ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Одоогоор түүний оронд хэн генсекээр томилогдох талаар МАХН нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Энэ асуудалтай холбоотойгоор МАХН-ын дотор томоохон хэрүүл, тэмцэл үүсэх төлөвтэй болоод байгаа ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөөрхий:
Харин ч Барсболд ажиллахгүй болохоор энэ нам юу ч биш боллоо ш дээ.Тэр хүн нь хааччихсан юм бэ.
2013-07-26
МАХН:
Шийлэгдамба арил арил
2013-07-24
жамбал:
Тэр генсек гэсн орос үгтэйгээ орослуугаа тонилвол таарна. Улаан орсууд танай намыг байгуулсан биз дээ. 1921 он Эрхүү хотноо санаж бнгаа биз дээ;)
2013-07-21
badam:
MAXH enkhbayar zolmon nariin ger buliin nam yumuu. Hujaa Barsbold, Udval nar uduun hatgalga yavuulaj namiig butargah oroldlogo hiij bgaagiin ilrel. Buuj buu ug!
2013-07-19
Instant Conditioner:
"Огцруулах" - Ц үсэг чинь Заримдаг гийгүүлэгч шүү дээ. "Үймээн" - Н үсгийн оронд С үсэг дарж андуурсан бололтой.
2013-07-19
Instant Conditioner:
Мэдээний агуулга сайн боловч үгийн алдаа их байна. Редакторлаж, хянах хүн байхгүй юм үү?
2013-07-19