Цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 19-нөөс эхэлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар цэцэрлэгт суралцах хүүхдийн бүртгэлийг ирэх наймдугаар сарын 19-нөөс орон даяар эхлүүлэхээр болжээ. Бүртгэл 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд 2-5 насны 99604 хүүхэд байгаагаас 70 орчим хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж.
Нийслэлийн Боловсролын газрынхны тайлбараар төрийн болон хувийн өмчийн 400 орчим цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг хангуулахаар ажиллаж буй юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ