
Дэлхийн интернэт хэрэглэгчдийн холбооноос Хятад улсад хэрэглэгдэж байгаа утасгүй интернэт дэлхийн хамгийн хурдан интернэтээр тодорсон тухай мэдээллээ. Тус улсад нэг цагийн дотор дөрвөн сая хүн интернэтээр аялдаг гэнэ. Интернэт хэрэглэгчдийн 10 хувь буюу 400 мянган иргэн эрүүл мэндийн талаар интернэтээс мэдээлэл хайдаг бол үлдсэн 90 хувь нь улс төр, урлаг спорт, насанд хүрэгчдийн мэдээллийг сонирхдог байна.
.
Харин хоёрдугаарт АНУ оржээ. АНУ-д нэг цагийн дотор хоёр сая гаруй иргэн интернэтээр үйлчлүүлдэг байна. Удаах байруудад Япон, Энэтхэг багтжээ. Ази тивээс өдөрт давтагдсан тоогоор 1.7 тэрбум хүн интернэтээр үйлчлүүлдэг байна.

Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ