Өсвөрийн тамирчин рекорд эвдлээ

img

 

Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аврага шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Уг тэмцээнд найман багийн 80 гаруй тамирчин оролцсон бөгөөд “Самбуу сан" группын тамирчин О.Даваагомбо рекордын шинэчлэл тогтоожээ. Тодруулбал, 15 настай 53-р сургуулийн сурагч 2011 оноос хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн байна.

Улмаар 2012 оны азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Энэ удаагийн улсын аваргад 52 кг-ын жинд өрсөлдөж 83 кг түлхэж рекорд эвджээ.Ирэх наймдугаар сарын 15-нд болох дэлхийн хүүхдийн их наадамд Монгол Улсаа төлөөлж оролцохоор  бэлтгэл сургуулилтаа хийж байгаа гэнэ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ