Баян-Өлгий аймгийн асуудлаар Улсын онцгой комисс хуралдана
Шадар сайд Д.Тэрбишдавга өнөөдөр Улсын онцгой комиссыг хуралдуулахаар болжээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар Баян-Өлгий аймагт гарсан шүлхий өвчний байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл авч, өвчний тархалтыг зогсоох, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хорио цээрийн дэглэмийг чангатгах зэрэг асуудлыг ярилцах аж.
Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр тус аймгийн хэд хэдэн суманд шүлхий өвчний шинж тэмдэгээр мал үхэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус аймагт онцгой байдал зарлаад байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ