Эрдэнэт хотод 23 жил яригдсан ажил өнөөдрөөс эхэллээ
Эрдэнэт хотын бохир ус цэвэршүүлэх байгууламж 24 цагт 24 мянган м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд 1990 оноос хойш уг байгууламжийг өргөтгөх асуудлыг ярьж байжээ. 100 мянга гаруй иргэнтэй тус хотын өнөөдрийн нөхцөл байдал, хүн амын өсөлт, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтаас шалтгаалан хоногт ажиллах хүчин чадлаасаа 75 хувиар илүү буюу 32000 м3 бохир усыг цэвэршүүлдэг байна. Энэ асуудлын хүрээнд 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурж байсан. 2008-2013 оныг хүртэл таван жилийн турш тендерт шаардлагад нийцсэн компани оролцоогүй, тендер зохион байгуулах ажил удааширсан.
.
Харин Худалдан авах ажиллагааны газар тендерийг зохион байгуулж, өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч компанийг шалгаруулан энэ сарын 17-нд нээлтийн ажиллагаа нь боллоо. Нээлтийн ажиллагаанд Франц улсын Элчин сайд Ив Дэлунэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумьяасүх, БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжүүлэх газрын дарга Р.Эрдэнэцэцэг зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.
:
Хоёр засгийн нүүр үзсэн 26,945,579,000 төгрийн төсөвт өртөгтэй уг тендерт “Набсан” ХХК, “Монинжбар” ХХК-ын түншлэл 9.118.021.223, “Очир” төв ХХК, “Наран рашаан “ХХК-ийн түншлэл 10.260.057.849, “Комфорт импекс” ХХК, “ЧММ” ХХК-ийн түншлэл 8.856.095.311, Ардааган ХХК, Байгууламж ХХК, Хангилцаг ХХК-ийн түншлэл 9.384.340.225 төгрөгийн үнийн санал ирүүлж, тендер шаргаруулалтад оролцсон. Түүнээс “Ардааган” ХХК, “Байгууламж” ХХК, “Хангилцаг” ХХК нарын түншлэл шалгаруулалтын шаардлагад нийцэн, хамгийн сайн гэж үнэлэгдэж энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан.
.
Франц улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9.0535.000 евро буюу 14,445,597,00 төгрөг, Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9.5 тэрбум төгрөг уг байгууламжийг бий болгоход зарцуулах юм. Үүнээс энэ онд 4,.7 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид гаргаж өгнө.
Бохир ус цэвэршүүлэх барилгын газар шорооны ажил өнөөдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд 2015 оны есдүгээр сарын 01-ний хүлээлгэж өгөх юм байна.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ