Машинаа голд угаасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасна
Туул голд автомашинаа угаасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасахаар болжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, Байгаль орчны газар, Усны газар, Мэргэжлийн хяналтын газар, Ногоон суваг хамтран гол усаа хамгаалах аяныг эхлүүлжээ.
“Хатан Туул ба цаг хугацаа” нэртэй аяны хүрээнд гол дотор машин, хивс, ширдэг, хувцас, ахуйн хэрэглээгээ угаасан иргэдэд харицлага тооцохоор болжээ.
Тухайлбал, усанд автомашинаа угаасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасах бол голд хувцасаа угаасан иргэдийг торгох бүр цаашилбал хорьж, саатуулах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ машин, морь, завьтай эргүүл өдөр бүр Туулын эргээр явж иргэдэд хяналт тавих юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ