Инженерийн байгууламжийн гүйцэтгэх гэрээг үзэглэв

img

 

Монгол Улсын Засгийн газрын 118 дугаар тогтоол, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013-2014 онд эрчим хүчний салбарт хийгдэх инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг үзэглэв. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал С.Сандагдорж нар болон гүйцэтгэгч 10 аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцон гарын үсэг зурлаа.

Ингэснээр Улаанбаатар хотод шинээр баригдах орон сууцны хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний асуудал шийдэгдэж, хэрэглэгчид дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотын гэр хороолллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах, хувийн сууцны хотхон барихад шаардлагатай инженерийн дэд бүтцийн байгууламжууд баригдах юм. Цаашид 2014 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний Яамны захиалгаар эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нь улс орны эдийн засгийн бүхии л салбарын хөгжлийг түргэтгэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дулаан цахилгаанаар хэрэглэгчдийг найдвартай хангахад томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байх аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oil hoilig:
buteh yum uu
2013-07-22
nomnoml:
hogjih bish huuchnaa zasah bolj huvirch ba
2013-07-19