Н.Түвшинбаяр аваргын кимоно 3 сая 200 мянган төгрөгт хүрлээ
Н.Түвшинбаяр аваргын кимоно 3 сая 200 мянган төгрөгт хүрлээ. Хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар олимпийн наадамд өмсч барилдсан кимоногоо дуудлага худалдаанд оруулаад байна.
Мягмар гаригаас эхэлсэн дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авах юм байна.
Олимпийн аварга өөрийн цагаан өнгө бүхий кимоног нэг сая төгрөгөөр эхэлж дуудаж байгаа.
Хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэсэн бол өчигдөр 3 сая 200 мянган төгрөгийн үнийн санал гарч иржээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ