Ч.Ганхуяг Норвегийн ханхүүгийн төрсөн өдөрт явжээ
Сангийн дэд сайд байхдаа “Талх 300 төгрөгийн үнэтэй” хэмээн хэлж олны дургүйцлийг хүргэж байсан Ч.Ганхуяг өнөөдөр Норвеги улсыг зорьж байгаа юм байна. Тэрбээр Норвегийн ханхүү Хааконы 30 насны төрсөн өдөрт явж байгаа нь энэ аж.
Энэ тухайгаа тэрбээр twitter хуудсандаа "Буянт Ухаагаас мэндчилье! Норвегийн ханхvvгийн төрсөн өдөрт орохоор явах хэрэг гарлаа. Сайн сууж байгаарай, найзуудаа" хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ