Азид “Silicon Valley” дүүрэг баригдана
АНУ-ын Калифорни муж улсын өмнөд хэсэгт дэлхийд алдартай орчин үеийн техник технологи, цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниуд байрладаг “Silicon Valley” хэмээх алдартай дүүрэг байдаг. Тэгвэл үүн шиг дүүргийг бий болгохоор Сөүл хотын Нувон дүүргийн Магугдунд, Америк цэргийн анги байрлаж байсан газар 148856 метр талбайд барихаар боллоо.
.
Энэхүү шинэ дүүрэг 2016 он хүртэл Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Шинжлэх ухааны бүс” төслийн хүрээнд баригдахаар болжээ. “Silicon Valley” дүүрэгт “Samsung”, “LG”, “SK”, “POSCO” зэрэг Өмнөд Солонгосын тэргүүлэх компаниуд байрлах аж.
.
Мөн Солонгосын Сансар судлалын төв, Цөмийн зэвсэг судалгааны Олон улсын төв гэх томоохон улсын байгууллагууд байрлах юм. Кени улсад “Silicon Valley”-ийн хуулбар дүүрэг өнгөрсөн сарын 15-нд нээлтээ хийсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ