Тав дахь уулзварын шинэчлэл дууслаа

img

 

“Гудамж” төслийн хүрээнд  нийт 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс өдгөө тав дахь уулзварын шинэчлэлийн ажил дууслаа. Тодруулбал, Баянгол дүүргийн I, II хорооны нутаг дэвсгэр дэх Төмөр замын дээд сургуулийн урд уулзварын зорчих хэсгийн өргөтгөл шинэчлэл дуусч, ашиглалтад ороод байгаа. Одоо явган зорчигчийн зам болон ногоон байгууламж  зэрэг бусад тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Энэ уулзварын нэвтрэх чадварыг сайжруулж, тээврийн хэрэгслийн зорчих эгнээг нэмэгдүүлэх, явган зорчигчийн гарцыг өргөтгөх ажлыг “Дагшин харгуй” ХХК хийж гүйцэтгэсан байна.

Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ