
Интерфолоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас энэ сарын 05-нд эх орондоо ирсэн юм. Түүнийг эх орондоо ирснийх нь маргааш АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тэрээр Цагдан хоригдсон хугацаандаа мэдүүлгээ өгсөн юм.
Тэгвэл түүнийг сэжигтнээр тооцон хорих 14 хоногийн хугацаа дууссан. Мөн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж өнөөдөр батлан даалтад гаргасан байна. Тэрбээр зүрхний шигдээс гэх оноштойгоор АНУ-д хагалгаанд орсон тул биеийн байдал нь сайнгүй байсан аж.
Т.Билэгт нь Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргаж байсан учир уг барилгуудыг хууль бусаар өмчилсөн хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ