
Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны долдугаар сарын 13 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакүхо Котоошүг давсанаар ганцаар уналгүй тэргүүлж байгаагаар зогсохгүй, энэ удаагийн нагоя башёд түрүүлэх болзлоо хангалаа. Тэрээр ийнхүү 26 дахь түрүүгээ авч байгаа юм.
Харин 70 дахь их аварга Харүмафүжи Кесэностотой барилдаж унаснаар найман даваа, таван унаатай болоод байна. Манай бусад сүмочдоос Какирюү /8-5/, Шотэнрү /9-4/, Кёкүтэнхо/4-9/нар ээлжит даваагаа авсан бол Токитэнкү /4-9/, Тамааваши /5-8/нар өвдөг шороодлоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ