Дулааны үнийг нэмэх нь буруу
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан, дулааны үнийг нэмэх болсон талаар Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр мэдээлэл хийж, өөрсдийн тайлбараа хийсэн. Тэдний мэдээлж буйгаар Эрчим хүчний салбар одоогоор 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж. Тиймээс цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулахаар болсон гэнэ. Айл өрхийн хувьд амьдран суугаа байр, байшингийн талбайн хэмжээнээс хамаарч дулааны үнэ дээрээ 3-10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлж байх, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөх цахилгааны үнийг 20 хувь, уул уурхайн компаниудад 30 хувиар нэмсэн байна.
.Тодруулбал, 40 м.кв талбайд оршин суудаг өрх 3.000, 40-80 м.кв бол 5.000, 80 м.кв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлөхөөр болж байна. Харин цахилгааны үнийг хувьд 150 киловатт хүртэл цахилгааны хэрэглээтэй айл өрх нэг кВт-д 79 төгрөг төлж байхаар болгожээ. 150 кВт-аас илүү хэрэглээтэй бол нэг кВт-ыг 96 төгрөгөөр тооцох юм байна.
Энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Ямар шалгаанаар үнэ нэмж байгааг сайн ойлгохгүй байна
.

Миний хувьд цахилгаан дулааны үнэ нэмж байгаа нь буруу зүйл гэж бодож байна. Ямар шалгаанаар цахилгааны үнэ нэмж байгааг сайн ойлгохгүй байгаа. Манай дүүргийн иргэд байрны мөнгө дээр хогны мөнгө нэмж төлдөг. Гэтэл хогоо ч бүрэн ачдаггүй. Үүнтэй адилхан цахилгаан, дулааны үнийг нэмсэн ч тасдаад байвал яах юм бэ.
ахрахор
рарр
Орон сууцны өрх илүү хохирно
.
Эрх баригчид ямар шалтгаанаар цахилгааны үнэ нэмж байгаагаа иргэдэд тайлбарлах хэрэгтэй. Цахилгаан, дулааны үнийг нэмсэнээр орон сууцны айлууд илүү хохирно. Өөрөөр хэлбэл, цахилгааны төлбөрөө төлдөггүй гэр хорооллын өрхүүдийн төлбөрийг бид төлж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Ингэж иргэдийн нуруунд ачаалал нэмж байхын оронд шөнийн тоолуурыг оруулж ирэх хэрэгтэй. Даанч өртөг зардал өндөр, хил гаалиар оруулахыг хориглодог юм гэсэн.
ахах
архөар
Шинэ станц барих мөнгө байхгүй
Цахилгааны үнэ нэмэх нь чухал биш, дагаж дэгдэх хөөрөгдлийг л зохицуулах хэрэгтэй. Гэхдээ Төр юуныхаа үнийг нэмэх, юуныхаа үнийг бууруулахаа мэдэх байх. Улаанбаатар хотод цахилгаан дулааны хэрэглэгчийн тоо байнга өсөн олширч байхад эрчим хүч, дулааны эх үүсвэр нь нэмэгдэхгүй байгаа болохоор аргагүй шүү дээ. Шинэ станц барьж, шугамын алдагдлаа бууруулан, хуучирч зэвэрсэн тоноглолоо сайжруулъя гэхээр мөнгө байхгүй. Үүнээс улбаалан 1990-ээд онд байсхийгээд цахилгаан тасалддаг, айл бүр лааг толгой толгойгоор нь “болзошгүй эрсдэл”-ийн хэрэглээ болгож нөөцөлдөг байсан. Тиймээс эрчим хүч, дулааны үнийг бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нэмэх нь зөв шийдвэр.
жнжэг
Засгийн газар "галзуурч" байна
.
Сүхбаатар дүүргийн иргэн н.Алтанцэцэг
Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж байгаа гэдгийг өнөөдөр сонслоо. Үүнийг сонсоод манай Засгийн газар галзуурч байна уу гэж бодсон. Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр нэмээгүй байж цахилгаан, дулааны үнэ нэмнэ гэдэг чинь утгагүй зүйл. Манай улсын иргэдийн амьжиргааны түвшин ямар билээ. Үүнийг Засгийн газар эргэж харах хэрэгтэй.
.
Б.Одон
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ