Монголын шигшмэл хурдан морьдын уралдаан болно

img

  Гурван жил тутам зохион байгуулагддаг монголын шигшмэл хурдан морьдын уралдаан маргааш Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. “Их хурд-6” уралдааныг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, гурван жил тутам зохион байгуулагддаг монголын шигшмэл хурдан морьдын уралдаан маргааш тус суманд болно.   Энэ удаагийн уралдаанд 2011-2013 оны аймгийн наадмын айргийн тав, мөн оны улсын наадам, бүсийн уралдааны эхний 9-д давхисан азарга, их насны морьд уралдах юм байна. Энэ жилийн уралдаанаас эхлээд түрүүлсэн болон айрагдсан морьдын уяачдын хишиг болгож дэмжлэг туслалцаа шаардлагатай зургаан айлд өргөө цагаан гэр өгөх болжээ.   Улсын их баярд наадамд олон зуун шандаст хурдан хүлэг тоосоо өргөдөг ч зөвхөн Улаанбаатар хотыг тойрсон бүс нутгаас түлхүү оролцдог. Харин "Их хурд"-д газар газрын, аймаг бүрийн шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөж нааддаг томоохон уралдаан болгохыг зорьж, анхны уралдааныг 1998 онд зохион байгуулж байжээ. Түүнээс хойш "Их хурд" уралдаан тасралтгүй зохион байгуулагдсаар энэ жил зургаа дахь удаагийнх нь төлөвлөгдсөн нь энэ. "Их хурд" уралдааны нэг онцлог нь зөвхөн монгол морьд уралдана. Ингэхдээ азарга, их нас гэсэн хоёр насны морьдын уралдаан болох юм. Эдгээр хоёр насанд нийт 400 гаруй хурдан хүлэг уралдах болов уу гэсэн урьдчилсан тооцоог Монголын морин спорт уяачдын холбооныхон гаргаад байгаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bathuu:
55 azarga 30jeep uraldaj bna
2013-07-20