
Голландын нийслэл Амстердам хотноо 100 мянган ам.долларын шагналын сантай жүдо бөхийн Гранпри тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд 64 орны 249 эрэгтэй, 156 эмэгтэй жүдоч оролцож буй бөгөөд манай улсаас есөн эрэгтэй, таван эмэгтэй бөх зодоглосон.
Гранпригийн аварга чансааны 200 оноо авах бол мөнгө, хүрэл медальтнууд 120, 80, медалийн төлөө өрсөлдсөн буюу наймд үлдсэн бөхчүүд 40 оноо авдаг билээ. Тэмцээний эхний өдөр монгол жүдочид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт таван медаль хүртлээ.
60 кг-д манай улсын тамирчин Д.Төмөрхүлэг Швейцарийн Михаэль Итенийг 28 секундэд цэвэр буулгаад дараагийн даваанд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Людвиг Пайшерийг вазари үнэлгээгээр ялсан. Түүнчлэн 2009 онд залуучуудын ДАШТ-ий финалд учирч, энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний даваанд таарсан Хирофүми Ямамотог 1 минут 3 секундэд мордох мэхээр цэвэр ялсан юм.
Ийнхүү медалийн болзол хангасан манай бөх хагас шигшээд 2010 оны ДАШТ-ий 5-р байрын шагналт, ОХУ-ын Беслан Мудрановыг 2 минут 17 секундэд иппон буулгаад финалд Гүржийн Амиран Папинашвилиг юүко, вазари үнэлгээгээр хожигдож яваад цэвэр ялж аваргалав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ