Улаанбаатарт 27 хэм дулаан байна

img

  Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. Нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж УЦУОШГ-аас байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ