Дуу цахилгаантай бороо орно
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 4-9метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 градус, Дорнод Монголын болон, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Харин Улаанбаатар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ