Жүжигчин П.Баттөр сумын начин болжээ
МҮОНТ-ийн “Тусгай” салаа олон ангит уран сайхны киноны Түвшингийн дүрээр танил болсон жүжигчин П.Баттөр сумын начин цол хүртжээ. Тодруулбал, тэрбээр энэ жил тэрбээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын наадамд урамтай сайхан барилдаж, сумын начин цолыг хүртсэн аж.
Сонирхуулахад, “Тусгай салаа” кинонд дүрэм журмаас өөрийг мэддэггүй Түвшингийн дүрд тоголсон жүжигчин П.Баттөр амьдрал дээр бялдаржуулах урлагаар арав шахам жил хичээллэж яваа нэгэн гэнэ шүү.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ