Таван толгойн баруун цанхид гурван компани олборлолт хийж байна
Таван толгойн баруун цанхид өчигдрөөс эхлэн гурван компани нэг жилийн гэрээтэйгээр олборлолт хийх болжээ. Таван толгойд олборлолт хийх эрхтэй дээрх компани нь “Хишиг Арвин” , “Мера” болон “Монгол уурхайчид” түншлэл бөгөөд Эрдэнэс таван толгой эдгээр компаниудтай гэрээгээ байгуулж, ажлаа энэ амралтын өдрөөс эхэлж байгаа аж. Эрдэнэс таван толгой компани Хятадын Чалко компанид өрөө төлж дуусгах, төсвийн орлого бүрдүүлэх шаардлагатай байгаа тул удтал хүлээлгэсэн баруун цанхийн олборлолтыг түр хугацаагаар эхлүүлээд байгаа гэнэ.
Уг нь, баруун цанхийн олборлолтыг олон улсын томоохон компаниар хийлгэхээр тендер зарлаж, 2011 онд Пибоди Энержи болон Хятадын Шинхуа группт эрхийг нь өгөхөөр шийдсэн ч Япон, Өмнөд Солонгосын оролцогчид гомдол мэдүүлснээр энэ шийдвэрээ цуцалсан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ