Нийгмийн даатгалын нөхөн тооцуулах бүртгэлийг сунгах нь зүйтэй

img

Өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995, 1995-2000 оны хооронд ажилгүй байсан иргэдийн ажилласан жил, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль батлагдаад хэрэгжиж буй. Энэ хүрээнд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах иргэдийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас бүртгэж байгаа бөгөөд хугацаа наймдугаар сарын 1-нээр тасалбар болох гэж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор 130 мянга гаруй иргэн нийгмийн даатгалаа нөхөн тооцуулахаар бүртгүүлээд байгаа аж. Иргэд энэ хугацаанд амжиж, НДЕГ-т бүртгүүлж, зохих шаардлагуудыг хангаж байвал 2014 оноос эхлэн нийгмийн даатгалын төлбөрөө нөхөн тооцуулах боломжтой юм. Тухайлбал, уг хуулийн үйлчлэлд хамрагдах хүмүүс нь 1990-2000 онд дотоодын болон гадаадын ямар нэгэн сургуульд суралцаж  байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй байх ёстой.

Засгийн газраас хэрэгжүүлж буй уг ажил олон нийтэд хэр үр дүнтэй хүрч  байгаа талаар иргэдээс тодруулаа.

йөыйыө

яба

Би нийгмийн даатгалаа нөхөн тооцуулж амжсан

аө

Увс аймгийн иргэн Доржбал

ррхо

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль батлагдсан нь маш зөв шийдвэр болсон. 1990-ээд оноос хойш манай улсын нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүнд байсан. Тухайн үед ажил олгогч байгууллагууд ажилтай ч биш, ажилгүй ч биш байдалтай байлаа. Ийм байсан үед тухайн үеийн хөдөлмөрийн насны иргэд ихээхэн хохирч байсан. Үүнийг төрөөс анхаарч байгаа их баяртай байгаа. Би нийгмийн даатгалаа нөхөн тооцуулж амжсан.

ээрөар

сө

Нийгмийн шилжилтэд олон хүн хохирсон

өаир

Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Бямба

Нийгмийн шилжилт болоход олон хүн хохирсон гэж боддог. Миний хувьд 1992 оноос хойш огт ажил хийгээгүй. Уг нь би бага ангийн багш байсан. Тухайн үед багш нарын цалин муу, бас ажиллах орчин хэцүү байлаа. Одооных шиг сайхан байсангүй. Түүнээс хойш наймаа хийж үзлээ, кондуктор хийж үзлээ. Уг нь энэ жил 55 нас хүрч байгаа. Гэтэл тэтгэвэрт гарах гэсэн чинь нийгмийн даатгалын жил хүрэхгүй, хөөцөлдөөд явж байна. Нийгмийн даатгалыг нөхөн тооцуулах хууль батлагдсан гэсэн. Хаана хэнтэй уулзаж, ямар материал бүрдүүлэх тухай мэдээлэл иргэдэд дутмаг байна. Мөн нийгмийн даатгалын нөхөн тооцуулах бүртгэлийг сунгах нь зүйтэй.

Ёөйыө

Яыаа

Хөдөөний хүмүүс бидэнд ойлгогдохгүй зүйл их гарч ирж байна

бйөб

Дорнод аймгийн иргэн Бат-Эрдэнэ

ГЫЙАӨХШЙӨХ

1990-1995, 1995-2000 оны хооронд ажилгүй байсан иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль батлагдсан гэж сонссон. Тиймээс ажилласан жилээ нөхөн тооцуулахын тулд өчигдөр хөдөөнөөс ирээд байж байна. Сая НДЕГ ороод ирлээ. Хөдөөний хүмүүс бидэнд ойлгогдохгүй зүйл их гарч ирж байна. Тэр бүх материалыг цуглуулахын тулд нэлээд олон хоног хэрэгтэй болох нь. Тиймээс нөхөн тооцуулах бүртгэлийн хугацааг сунгах хэрэгтэй байна.й

ӨАРРА

ӨАОО

Би энэ талаар одоо л сонсож байна

АРНӨРНЭӨ ОНАӨРНӨР

Баянзүрх дүүргийн иргэн Энхбат

АХӨӨА

Би энэ хуулийн талаар одоо л сонсож байна. Яахав 2000 оноос өмнө алдаг оног ажилтай байсан. Гэхдээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн талаар огт сонсоогүй юм байна. Манайхан хүнд хэрэгтэй хууль санаачилж, хэрэгжүүлж байгаагаа иргэдэд сурталчилдаггүй сул талтай. Түүнийг сонссон хэдхэн хүн нь л хууль журамд хамрагдаж, нийгмийн даатгал, ажилласан жилээ нэмүүлдэг. Үйл явдал өнгөрсний дараа л хэвлэлээр бичдэг шүү дээ. Уг нь энэ их зөв ажил хийгдэж байгаа юм байна. Гэтэл иргэдэд мэдээлэл нь огт хүрэхгүй байна

ОНАННГ

Б.Одон

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123456:
tagiin yumiig tsagt ni hiij surah heregtei oorsdoo zalhuurlaas bolj hoosh ni tawij hotsorchood odoo sungaj ogoh talaar yum yarih demii bizdee. zarim neg ajiltai baisan amjihgui bsan gej yariad bhiin buten jil zawgui bdag hun gej bhgui l bhaa
2013-07-31
aagii:
Хугацааг ядаж 1 сараар л сунгавал зүгээр байхаа,одоо бүх дүүргийн НД хэлтсүүд арай л дэндүү ачаалалтай,тэнд ажиллаж байгаа болон үйлчлүүлж байгаа хүмүүс нилээд хүндрэлтэй байгаа нь ил тод харагдаж байна.Манай монглчууд чинь ер нь ямарваа юмыг цагийг нь тулгаж байж л хийдэг улс даа Гэхдээ Эрдэнэ сайд нөхөн даатгалыг үнэхээр зөв шийдэлтэй вөв ажил хийж байнаТанд ажлын амжилт хүсье.
2013-07-23
yooy:
eldev haraaliin ug heregleegui bhad sonin bnaa
2013-07-22
zochin:
hugatsaag sungah heregtei.
2013-07-22
5145:
xugatsaag cyngax ni zvitei baina shvv.
2013-07-22
zochin:
3 sard materialaa ugsun, odoo boltol hariu garaagui ee, deed gazartaa arai udaan ajillaj bgaa yam bish uu,6 sard hariu garna gesen, odoo boltol algaa, yah yostoi be
2013-07-22
зочин:
Хуулийн хугацааг сунгах хь зүйтэй. Архиваас материал шүүлгэх, очер дугаарт их хугацаа алдаж байна. Бас хуулийн хугацааг анзаараагүй хүмүүс ч байна. 2000 оноос хойшихийг бас ийм хуулиар зохицуулж болохгүй юу. Тэгвэл гадаадад хараар ажиллау байсан болон гэртээ хүүхэд асарч байсан эхчүүдэд их дэм болно доо.
2013-07-22
oyuna:
ene onuudad hamragdaj bgaa zarimd ni sain l bna. gevch olon huuhdeer nuhun olgovort orson humuus,gadaadad harlaad ajillaj bsan humuus end hamragdahgui bgaa ni hohiroltoi bna. materialaa burduulj bgaa humuust anhaaruulahad ND-iin dansand ta iluu mungu hiichihvel butsaaj olgohgui gej bsan shuu. bi aaviinhaa mungiig tuluhduu 2 jil 1 sariin mungu iluu tulsun. negent tulsun l bol ergej oldohgui gej bna. Ug ni ger buliinh ni hen negen huniih ni ND-d tuluh mungu uruu shiljuulj boldoggui yum bh daa.
2013-07-21
ичка:
2014 оноос хэрэгжиж эхлэх юм бол хугацааг заавал сунгах хэрэгтэй юм байна.НД-н нөхөн олговрыг саяхнаас мэдсэн иргэд олон байна.Архиваас бичиг баримтаа бүрдүүлэх гэж баахан хугацаа алдаж байна.Иймд хугацааг сунгах нь зүйтэй.
2013-07-21
вандан аврага:
эртнээс хөөцөлдөхгүй яасан хүмүүс вэ? хугацааг нь ойртуулж байдаг
2013-07-21
Иргэн:
Энэ ч нэг хэсэг хүнийг баярлуулж нилээд хүнийг хохироох хууль шүү. Нийгмийн шилжилт одоо ч дуусаагүй болохоор 2000 оноос хойш ч хохирогчид байгаа лдаа. Зөвхөн 1990-1995, 1995-2000 оныг сонгож сяа гаруй хүнд ашиг тусаа өгнө гэх мэтээр сурталчилсан эрхэм нь өнөөдөр хариуцсан сайд нь болжээ. Гэтэл ажилласан жилээрээ, хүүхдээрээ эрт тэтгэвэрт гарсан олон хүнд үүний үр ашиг очихгүй үлдэж байгаа юм. Хүчээр юмыг хийдэг хүмүүс нэг иймэрхүү л юм хийнэ дээ.
2013-07-21
Гэрэл:
Хугацааг сунгах хэрэгтэй. Дээр нь бас баахан материал авчихаад 10 сард шийдвэрлэнэ гээд байсан. Тэгээд 10 сард нөхөж тооцохгүй гэвэл иргэд яах ч аргагүй болоод байна. Үүнээс нь айгаад иргэд НД байцаагч нарыг аргадаж, хэд гурван юмаар хахуулдаж байна.
2013-07-21
uitum:
bandan tas
2013-07-21