
Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын нагоя башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүллээ.
Ингэснээр тэрээр дээд зиндаанд 26 дахь түрүүгээ авч дээд амжилтуудын жагсаалтад Асашёорюүгийн өмнө бичигдэж байна. Энэ амжилтаараа тэрбээр сүмогийн түүхэнд гуравт бичигдэх амжилтын эзэн болж байна. Тодруулбал, их аварга Тайхо 1960-1971 оны хооронд 32 удаа түрүүлж, түүхэн дээд амжилтын эзэн болсон бол ёкозүна Чиёнофүжи 31 түрүү авсан байдаг аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ