Бага ангийн сурагчид үнэгүй сурах бичиг хэрэглэнэ
2013-07-22

Бага ангийн сурагчдын ном хэвлэгдээд бэлэн болсон байна. Тодруулбал, дунд, ахлах ангийн ном ирэх сарын 12-нд хэвлэлтнээс гарахаар болжээ. Харин бага ангийн сурах бичгийг төрөөс үнэгүй олгох бол дунд ахлах ангийн сурах бичгийг амьдралын баталгаажих түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд 40 хувийн хөнгөлттэй хэрэглэх боломжтой.

Өмнө сурах бичгийг багш сурагчид зэрэг хэрэглэдэг байсан бол энэ жилээс багш хичээлдээ сурах бичгээ хэрхэн ашиглах тухай зөвлөмж ном хэвлэх аж. Энэхүү номыг 6, 11-р ангийн багш нар хэрэглэх аж.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин