Их сургуулиудын захирлын томилгоог хэлэлцэнэ
Төрийн өмчит дөрвөн их сургуулийн захирлын томилгоог өнөөдөр Төрийн албаны зөвлөл хэлэлцэх гэж байна. Захирлын албанд өрсөлдөхөөр МУИС-аас 10, ХААИС-аас 10, ШУТИС-аас 14, ЭМШУИС-аас 16 хүн нэр дэвшсэнээс эхний шатны сонгон шалгаруулалтаар ШУТИС-аас 5, ЭМШУИС, ХААИС-аас гурав, МУИС-аас дөрвөн хүн хасагдаж, МУИС-ийн захиралд нэр дэвшигчдээс нэг нь нэрээ татсан байна. Босго оноонд тэнцсэн нэр дэвшигчийг Төрийн албаны зөвлөл салбар зөвлөлд танилцуулна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сургуулийн тус бүрээс нэг хүний нэрийг сонгож, БШУ-ы сайдад өргөн мэдүүлэх юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ