Сарлагийн наадам болно

img

Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан маргааш “Сарлагийн наадам 2013” зохион байгуулахаар болжээ.  Тус наадам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг  Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш найман км-т Өндөр Хясаа гэх газар болох бөгөөд наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад болох аж. Мөн сарлаг булиглуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох юм байна.

Сарлагийн наадам нь жил бүр өргөжин тэлж гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ