У.Хүрэлсүх: “Шинэчилье” хөдөлгөөн надад хамаагүй. Би оролцохгүй

img

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын залуучууд хамтран “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулж, намынхаа генсекийг огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч МАН-ын Удирдах зөвлөлөөс тус асуудлыг намын Бага хурлаар хэлэлцэж шийдэхээ илэрхийлж, “Шинэчилье” хөдөлгөөнийхөний бухимдлыг намжаасан.

Үүний дараахан “Шинэчилье” хөдөлгөөний ард УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх байгаа, тэр нийслэлд ирчихээд байгаа, өнөө маргаашгүй ирэх гэж байна хэмээн хэвлэлүүд шуугисан. Тодруулбал, У.Хүрэлсүх “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг турхирч, МАН-ын даргын суудал руу гэтэж байна, цаашлаад нам нь сэхэж сэрвийгээд сонгуульд ялбал Ерөнхий сайдын суудал горьдож байгаа хэмээн бичиж байлаа.

Учир нь “Шинэчилье” хөдөлгөөний залуучуудын ихэнх нь У.Хүрэлсүхийг НАМЗХ-ийн тэргүүн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд байх үед түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс юм.

Харин энэ сарын 1-нд “Шинэчилье” хөдөлгөөнийхөн МАН-ын Удирдах зөвлөлийнхөнтэй уулзахад тус намын зүүний хүчний хөдөлгөөнөөс У.Хүрэлсүхийн  мэдэгдэлийг уншиж танилцуулжээ.

Уг мэдэгдэлд У.Хүрэлсүх “Шинэчилье” хөдөлгөөн надад хамаагүй. Би оролцохгүй байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbbbb:
ter medegdliig n zaaval ter hymyys unshij taniltsuuldag n yamar uchirtai yum hyrelsyh eee kkk er hyn shig bail daa .yavbal yavsan shig yavah heregtei shde
2013-07-23
Ааааа:
Ихээхэн далдагнавал Энхбаярын араас ачигдана гэж айгаад дуугарч чадахгүй л дээ амьсгаа. Ман засгийн эрхэнд байхад яаж өвчигнөдөг байлаа. Одоо хоногоо хүлээж байгаа хүнд өвчтөн шиг л чимээгүй болжээ хөөрхий.
2013-07-22
МАН нам:
МАН-ы одоо байгаа байдал энэ нөхрийн хийсэн үйлдэл
2013-07-22
munkhuu:
Alivaa negen nam buruu darga songovol uldekh nam ni yamar boldgiig kharuulsan khundee ene etgeed
2013-07-22