Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа хийнэ

img

  Үндэсний статистикийн хороо нь Хүүхэд хөгжил судалгааг 1996, 2000, 2005, 2010 онд, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг 1998, 2003, 2005 онд явуулсан. Дээрх хоёр судалгааг нэгтгэж, Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам явуулах”-аар хуульчилсны дагуу энэ судалгааг анх удаагаа явуулах гэж  байна. Судалгааны  ач холбогдол нь Дэлхийн болон Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Хүүхдийн эрхийн конвенц, тунхаглал, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 4 дэх хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж, төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг шаардлагатай үнэн бодит статистикийн мэдээллээр хангахад чиглэгдэж байгаа аж. Мөн энэхүү судалгаанд ажиллах судлаачдыг сонгон шалгаруулан авч байгаа аж. Судалгаанд ажиллах хүсэлтэй 25-50 насны дээд боловсролтой, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 9-р сарын 4-нөөс 12-р сарын 25-ныг хүртэл  ажиллах боломжтой хүмүүсийг энэ сарын 15-26-ны өдрүүдэд бүртгэж байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ