Ц.Даваасүрэн: Эрх баригчид түүхийг 4, 4 жилээр өөрчилж байна

img

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхтэй холбоотой асуудлаар Төрийн ордны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Өнгөрсөн долоо хоногт НИТХ-аас Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, Чингис хааны талбай болгох шийдвэр гаргасантай холбоотойгоор орон нутгаас иргэд эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. Тиймээс сонгогчдынхоо болон УИХ-ын гишүүний эрх үүргийн хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүслээ.

НИТХ-ын гаргасан энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр бус шийдвэр. Тухайн үед энэ нэрийг төр өгч байсан тул УИХ юм уу ард түмнээс хэлэлцүүлж байж нэрлэх нь зөв байсан. Өмнөх түүхийн үнэ цэнийг бууруулж байна. Нөгөө талаар улс орны түүхийг 4, 4 жилээр өөрчилж байгаа нь түүхийг ойлгомжгүй болгох нөхцлийг бий болголоо. Тусгаар тогтнол, түүх соёл, газар нутгийн бүрэн бүтэн байдалд улс төрийн намууд, УИХ, Засгийн газар, монголын иргэд цөм нэгдмэл байр суурьтай байх ёстой. Бүхэл бүтэн 100 жилийн түүхийг өөрчлөх ёсгүй, Чингисийн талбайн хувьд энэ асуудлыг Төрийн ордноо шинэчлэх асуудалтайгаа хамтад нь  шийдвэрлэх боломжтой. Түүх түүхээрээ үлдэж, монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зоригт хөвгүүдийнхээ баатарлаг үйлсийг хүндэтгэх ёстой. Энэ харалган шийдвэр нь Ардын хувьсгалын үнэ цэнийг бууруулж байна. Мөн 1961 онд НҮБ-ын гишүүн тусгаар улс гэдгийг үгүйсгэх гэсэн оролдлого. Тусгаар тогтнолыг улс төрийн хүчин тэр тусмаа хэн нэгэн баатар гарч ирээд үгүйсгэх ёсгүй” гэв.

Мөн энэ үеэр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг Амгаланбаатар хот руу шилжүүлэх асуудал яригдаж байгаа энэ талаар ямар бодолтой байна гэсэн сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр хэлэхдээ “92 жилийн өмнөх тусгаар тогтнолоо ямар үнээр олж авснаа мартаж болохгүй. Түүхээ хөндөнө гэдэг сайн зүйл биш. Саяхан Туркэд хотынхоо нэг талбайн нэрийг өөрчлөх шийдвэр гарсанаас үүдэн зэвсэгт мөргөлдөөн гарсан. Тиймээс түүхийг үгүйсгэх хэрэггүй” гэлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хишгээ:
ячингэс хаан бол манай үндэстний их баатар, дэлхийд танигдсан хүн шүү дээ Яагаад болохгүй гэж..........Заавал нэг юмыг гуйвуулж ойлгодгоо болимоор юмаа.Гадаадын аль ч оронд очиход Би Монгол хүн гэхэд бараг л сайн ойлгохгүй хирнээ Чингэс гэхэд Чингэс хаан гээд бүгд л мэдэж байдаг. Харин Сүхбаатар гэхэд зөвхөн орос монгол 2 л мэдэх байх....Даваасүрэн гишүүн Чингэс хааныг Монголчуудаас мартуулах гээд байгаа юм уу...Дэлхий бүхлээрээ хүлээн зөвшөөрсөн хүнийг...Яагаад санаа бодол нь ингэж сөрөг уур амьсгалтай болоод байдаг байнаа...Юм хийдэггүй хүмүүс хийж байгааг нь адладгаа болиочээ.. Хэнийг буруутгууд байна даа хөөрхий....
2013-07-26
zochin:
чингисийг дэлхий мэднэ сүхбаатарыг монголчууд мэднэ 2-лаа гавъяатай хүмүүс гэхдээ энэ талбайн нэрийг сүльсон ч сүхийн талбай нэрээрээ л байна шүү дээ ард түмний аманд
2013-07-23
batnasan:
Даваасүрэн чи больдоо.Чингэс хааныг муулах чи хэн бэ. Бид сүхбаатарын түүхэн гавьяаг хүндэтгэдэг юм шүү. Чи Хөвсгөлийн Даваадорж баатарын маань хөшөөг булган хаяж Чингүнжавын хөшөөг босгоо биздээ. Хийсэн үйлдэлээ санаж жаахан Нямдоржийн хэлдэгээр эр хүн шиг жудагтай байлдаа. Чиний хийсэн нүгэлийг Хөвсгөлчүүд мэдэж байгаа шүү. Бурханы шүүхийн өмнө бузартай очив оо. Үе удамд чинь муу хэцүү болно шүү
2013-07-23
Zochin:
Гадны коммунистууд монголчуудын өмнөх түүхийг нь мартуулахыг XX зуунд тулгаж байсан бол одоо барууныхан бас монголын XX зууны түүхийг гуйвуулах гэж байна. Өөрийн толгойтой байж үзээсэй дээ.
2013-07-23
çî÷èí:
çàõûí õîðîîëîëîî ñàéæèðóóëæ, áàãà ñóðãóóëü áàéãóóëààä ºãºõ àæëàà õóðäàâ÷ëàõ õýðýãòýé ñàéõàí çºâ øèèäýä ýíý áàéñàí
2013-07-23
çî÷èí:
çàõûí õýñýãò Áàò ¿¿ëýý ñóðãóóëàà áàðèà÷ýý,ºñâºð ¿åý áîäîî÷ýý
2013-07-23
Enkhmend:
Uniig. Buruu l gej uzej bna daa bidnii 1 dursamj
2013-07-23
swemon:
Davaasuren gishuun zov yum yrij bna . Heg tuuhiig nogoogoor ustgana gedeg baij bolomgui hereg. Er n manaihaas oor orond hezee ch ingej shiidehgui ydahdaa sanal asuulaga ch yvuulahgui neg ogloo l erh medeltei tsoohon humuusiin sanaagaar yvaad baidag ch asuudal bish. Chinges haandaa oor buteen baiguulaltaar oshoo surtei talbaitai boloe l doo. Daraa n ur huuhduudee tailbarlahad ch hylbar , ur huuhduud n ch unen tuuheeree baharhaj baiyldaa. Odoo shiidveree butsaaj avaa.
2013-07-23
бббб:
муусайн комунистууд боож үхэхнээ зайлуул кккк гой гой. комунистуудад ашиггүй юм болгон монголд ашигтай гэж ойлгох нь зөв
2013-07-23
Batj:
Нэрийг өөрчлөх нь зүйтэй дэмжиж байна
2013-07-22
balaisuren:
hushuu niad tuuh niad logikgui balai ve?
2013-07-22
Жанжны хөшөө:
Та минь ээ. Чингис хөшөө барих үедээ л Сүхбаатар жанжны хөшөөг бас талбайг булаахаар шийдчихсэн юм биш үү. Одоо Чингис том уу, Сүхбаатар том уу,, Хэхэ. Зүгээр Эрх чөлөөний талбай (Ялалтын талбайд) руу зөөгөөд иүүрийг нь нар луу зөв харуулаад байрлуулаадь өмнөх хотынхны хийсэн тэнэг баганыг Амгалан лүү зөөвөл болоош дээ. 2 том хүний хөшөөг нэг дор байхаар шал тэнэг байгаа биз дээ
2013-07-22
түүхийг гуйвуулах хэрэггүй ш дээ:
би бол үүнийг хятадын бодлого гэж бодож байна. сүхийн талбай сүхийн талбай байх нь 100 хувь зөв. хятадын гар хөл болж түүхийг хүссэнээрээ өөрчилж болохгүй шд. манай төрийн өндөрлөг гэх хүмүүс даанч муу хүмүүс байна даа. элбэгдорж алтанхуяг, энхболд, баярцогт, тэмүжин гээд л. зүгээр байж зүрхийг минь амрааж өгдөгч болоосой. эх орноо худалдаж болохгүй
2013-07-22
Ttogtnol:
Mongol uls tusgaar togtonloo 1911 ond Bogd, mongoliin noyod lam nar hamtdaa zarlasan sh de
2013-07-22
eh oron:
Тэмцэж цусаа урсгасан баатар гэж сонссоннос биш өлсөж гудас дэвсэн хүнээр мануулж газар хэвтсэн баатар гэж сонсоогүй, түүхэнд ч байхгүй. ичдэггүй юм байхдаа цол өгсөн Элбэгдорж авч л байдаг Бат Үүл баатар гэгч. Манлай баатар Дамдинсүрэн монгол хүн босоогоороо үхнэ гээд үхэж чадаж байхад гудсан дээр хэвтэж маск зүүсэн баатар гэхээр ой гутмаар юм даа.
2013-07-22
zochin:
bi lav sukhbaatariin talbaig heveerei uldeesei gej husej bna. Ger ornoo zarj ehner huuhdee uldeegeed ene ih hergiig buteesen sukhbaatar janjing uguisgeh erh hend ch baihgui gej bodoj bna
2013-07-22
сүхбаатарын цэрэг:
хөвсгөл нутгийн хүү зөв ярьж байна. хурай хурай. бидний улс эв саналаа нэгтгэн нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс батүүл баабар баттулга сосорбарам мэтийн харгис хүчнийг ялмой.
2013-07-22
Zochin:
Bi huvidaa ardiin huvisgaliin achaar bid Manjiin darlalaas choloologdoj Mongol nereigee uldsen gej oilgodog. Ene bol gants ynen tuuh. Herev bid ardiin huvisgal hiij chadaagui bol onoodor uyn Chingisiin mongol, Hyatad mongol bolood zovj suuh baisan busuu,Tuuh tuuheeree uldekh estoi gesen gishuunii sanaliig demjij baina.
2013-07-22
zochin:
ene erhem gishuud bugd neg yumiig harj oilgoogoi. ed bugd uls torjihdoo denduu garamgai, nam bolood namiin nohdoo haatsailahdaa denduu mundag. ter suhiin talbai ch bnu, chingisiin talbai ch bnuu... yazguur utgaaraa yamar yalgaa bnaa... getel dawaasuren gishuunee, ta bolood tanai angiihan ard tumnii hetsu berh, daramttai amidrald neg udaa ingej ulairch bsiimuu. hunsnii ayulgui bdal, eruul mend, gemt hereg geed tsaana chin ui olon hetsuu asuudal bna. getel gants talbaitai notsoldoj bh n onts bish shuu dee.
2013-07-22
doldoi:
xuurxiilultei maanaguud yamar zoxiomol tyyx be tusgaar uls bolgoson ni tegeed zoxiomol bolj bna uu...ter tybd lamiin xiij hadax ajil bol ix tomoor yarixad abtonomit mgl uls shuu dee ternees ilyyg xiij chadax h ygyi ...batyyl metiin nobshnyyd tegeed yamar xubisgal xiichixeed ingej tenegtene be ardchlaliin xeden xyn xognuud mgl-ulsad neg baishin barisan yum uu...dandaa busdiin yumiig deeremdej abaa biz dee..gants namiinxaa bairiig barisan bilyy novshnuud yu ch xiij chadaxgyi dandaa luibarchid...
2013-07-22
Zochin:
Gazar mundsan bish oor gazar Chingisiin talbaigaa baiguulaach. Yi tumen hunii amiig horooj nugel uildsen ezen Chingisee uchir zuggui shuteed tuilshraad baih hereg bna u. Alivaa yumiig oor ontsgoos ni bas harah heregtei bolov u.
2013-07-22
zochin:
batuul balai odoo bolimoor yum..baatar biluu yaj yavaad yaj baatar bolsiin ichej uhehgui yumaa ha ha odoo jinhen baataruudaaraa oroldood teneg novsh yumdaa unendee chinges gej hench yum batuul medehuu
2013-07-22
пүрэв:
овоо юм болов уу гэхээр ингээд тэнэгтээд эхлэдэг гарууд даа ашгүй нэг хүмүүст таалагдах сэдэв гарч ирлээ гээд л бурж эхлэх нь энэ дээ ээ чааваас гэж, үнэхээр энэ нэр сольсоны цаад утгыг уг нь цөмөөрөө ойлгомоор юм даа
2013-07-22
ard tumend:
ard tumnii bolovsrol yamar boltloo doroitson ni enehuu ner solihtoi holbootoi il garj bna, mon ardchilsan huvisgal mandsanaas hoish dongoj 20 jiliin daraa l ard tumnii diilenhi huvi ni ardchilaliig huleen zuvshuurluu sh dee, tegeheer odoo ard tumniihee ugaagdsan tarhiig ter kommunist dongoos ni arilgaj tserevleh ni nen terguunii ajil bna
2013-07-22
hghgh:
chi erh barigch bish yumuu
2013-07-22
>:
худал түүхийг зөвөөр нь болгож байгаа юм биш үү? .хүү минь ээ?
2013-07-22
bataa:
Haraal idsen oros manai erguu teneg kommunistuudiin l gai bhgui...ard tumnii tarhiig yaj ugaaj hoosruulsan ni ene haragdaj bn...ner solisniig demjij bn
2013-07-22
Зочин:
Гадны коммунистууд монголчуудын өмнөх түүхийг нь мартуулахыг 20-р зуунд тулгаж байсан бол одоо барууныхан бас монголын 20-р зууны түүхийг гуйвуулах гэж байна.
2013-07-22
Chingesiin urlaggui hushuug nuulge:
Чингэсийн хөшөөг тэр Бурхан халдун уул руу нь шилжүүл. Хойморт ямар ч сүлд байхгүй урлаггүй харлайсан юм харагдаад байдаг юм. Харин жанжны морь унаж толгойгоо дээш болгон гараа өргөсөн цоглог хөшөө хийморийг минь сэргээдэг юм.Үс нь цайсан дампуу Батүүл(Чам шиг шалиг юм ийм юм хийж болохгүй!) буруу зөнөж байна.
2013-07-22