Амьд байгалиа хайрлахыг уриаллаа
Өнөөдөр МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид хадагны буруу хэрэглээ, түүнээс болж байгаль орчинд учирч буй хор хөнөөлийн талаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд Байгаль хамгаалах сангийн тэргүүн М.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа нар оролцож, сэтгүүлч Б.Галааридын санаачлагийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэдний хэлж буйгаар “Мод ургахгүй байх нэгэн шалтгаан нь модонд элдэв зүйл уях. Мод хадаг уясан хэсгээрээ тасарч, илжирдэг, үгүйдээ л ургалт нь зогсдог. Лам бөө нар шашны зан үйл хийж байна гээд байгалиа бохирдуулна гэдэг байж болшгүй зүйл. Хэдийгээр шашин шүтэх эсэх нь тухайн хүний эрх боловч шашны зан үйл нь иймэрхүү байдалтай байгаль орчныг нь сүйтгэн, бохирдуулж болохгүй. Тиймээс хүн бүрт амьд байгалиа хайрлахыг уриалж байна” гэв.
Дашрамд дуулгахад, сэтгүүлч Б.Галаарид 2011онд гэр бүл, найз нөхдийн хамт Яармагийн гүүрээс Баянзүрх дүүргийн гүүр хүртлэх Туул голын эрэг дагуу моддыг хадаг яндараас салгаж байжээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард Дархан-Баруун хараа чиглэлийн 50км автозам дагуух модны модноос хадагнуудыг нь салгажээ
Б.Одон Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ