
Египет улсад сүүлийн өдрүүдэд хувьсгалын өлгий болсон Тахрирын талбайд жагсаал цуглаан дахин өрнөөд байгаа билээ.
Тус улсад хувьсгал гарч Хосни Мубаракын дэглэмийг унагаснаас хойш төрийн эрхийг түр барьж буй цэргийн эрхтнүүдийн эсрэг египетчүүд дахин Тахрирын талбайг тэмцлийн голомт болгоод байна.
Олон мянган жагсагчид үндсэн хуулинд оруулсан цэргийнхний өөрчлөлтийг эсэргүүцэн жагсаж цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдсөний улмаас одоогийн байдлаар арваад хүн тэмцэгчдийн дундаас амиа алдаж мянга илүү хүн шархдаж бэртээд байна.
Тахрирын талбайд Мубаракыг унагах үеийн тэмцлийн дүр төрх дахин амиллаа хэмээн барууны хэвлэлүүдэд бичжээ. Яг тэр үеийнхтэй адил хэмжээний олон мянган жагсагчид цагдаа цэргийнхэнтэй мөргөлдсөөр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ