
Иргэн С.Батзориг Монгол ардын намыг тараах, татан буулгахаар Улсын Дээд шүүхэд 100 гаруй удаа ханджээ. Энэ асуудлаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний мэдээлж буйгаар “МАН-ынхан удаа дараа иргэдийг хууран мэхэлж байсан.
.
Тодруулбал, 2004-2008 онуудад УИХ-д суухдаа амлалтаа огт биелүүлээгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлын буруутан нь МАН. Ер нь энэ намтай холбоотой олон шүүмжлэл явж ирсэн, олигархын нам, засардаггүй нам. Гэвч энэ хугацаанд татан буулгах асуудлаар гомдол гаргахад Улсын Дээд шүүх хүлээж авахгүй байна. Улс төрийн намын тухай хуульд Засгийн эрхийг хууль бусаар авсан нөхцөлд тухайн улс төрийн нам хариуцлага хүлээх ёстой. Би 2010 оноос хойш 100 гаруй удаа МАН-ыг татан буулгах хүсэлтээ Улсын Дээд шүүхэд хандаж гаргасан. Гэвч нааштай хариу сонсоогүй. Тиймээс энэ сарын 19-нд ахиж дээрх асуудлаар Улсын Дээд шүүхэд хандлаа. Хэрэв МАН-ыг татан буулгахгүй гэвэл би Улсын Дээд шүүхийн үүдэнд суулт хийнэ. Монголд МАН шиг худал, хуурмаг авилгал, хээл хахууль, бусармаг явдал, газар шорооны төлөө тэмцдэггүй нам хэрэггүй” хэмээн ярив.
.
Тэрбээр өнөөдөр суулт хийх асуудлаар Чингэлтэй дүүрэгт хандсан байна. Хариу ирсэний дараа Улсын Дээд шүүхийн байрны гадаад суулт хийх, жагсаалт хийх зэргээр арга хэмжээ өрнүүлэхээр шийдсэн талаараа тэрбээр хэлсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ