Хилчид төрийн одон медаль хүртлээ

img

  Хилчид 80 жилийн ойгоо энэ сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн зарим хилчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулсан байна.   “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор ХХЕГ-ын Тамгын хэлтсийн дарга, хурандаа Д.Гантөмөр, ахмад хилчин бэлтэл хурандаа Г.Базаррагчаа, М.Насан-Урт, “Цэргийн гавъяаны одон”-гоор ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын судлаач, хошууч генерал С.Гүржав, ЦСАЗБХ-ийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Ганболд, Хилийн 0277 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Нямсүрэн, Хилийн 0287 дугаар ангийн СЗССА-ны дарга, дэд хурандаа Б.Отгонжаргал, Хилийн 0164 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Ц.Лхагвасүрэнг шагнасан байна.   Мөн “Цэргийн хүндэт медаль”-аар ХХЕГ-ын Шуурхай удирдлагын төвийн дарга, дэд хурандаа Ж.Жамсрандорж, ХХЕГ-ын ХНБЗХ-ийн дарга, дэд хурандаа Ж.Нямдорж, Хилийн 0165 дугаар ангийн техникийн албаны дарга, дэд хурандаа Р.Эрдэнэтогтох нарын 65 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ХХЕГ-ын ХҮА-ны үйлчлэгч С.Өөдөс, Хилийн 0130 дугаар ангийн уурын зуухны механик С.Буянтогтох, Хилийн 0168 дугаар ангийн тогооч Д.Одгэрэл нарын 12 хүнийг тус тус шагнаж урамшуулсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

онгой байдлын бэлтгэл хурандаа т.энх-амгалан:
би тэгэхээр 7-оодох отгон хурандаа гэж өөрийгөө бодож их баяртай байна. монгол улсын төлөө зүтгье. ура.........
2014-05-08
онцгой байдлын хурандаа т.энх-амгалан:
эрхэм нөхдийн амрийг эрье. би хц-ийн 0164-р ангид 1982-1985 онд 2-р ротын 3-р салааны орлогч "харуулын" ахлах түрүүч цолтой алба хаасан. манай ангийн захирагч тухайн үед хошууч базарагчаа, штабын дарга дэд хурандаа мянлай, ротын дарга ахмад баатар, ротын улс төрийн орлогч ахмад энхтайван, манай салааны захирагч ахмад батаа нар алба хашиж байсан би цэргээс халагдаад галын байгууллагад орж ажилаад өнгөрсөн 2013 оны 8-р сарын 01-ны өдрөөр монгол улсын хуулын дагуу цэргийн байнгын тэтгэвэрт гарсан "бэлтгэл хурандаа" байна. би яагаад ингэж бичдэг учир нь саяхан би монгол цэргийн жавхааг үзэж явахдаа ангийн маань дайчид болон нөхөдүүд үнэхээр жавхаалаг хийморьтой харагдаж байсан. гэтэл манай анги 4-р байр эзэлж би маш ихээр баярлаж жинхэнэ зүрх сэтгэл минь хөөрсөн харин манай ангиас 6 хурандаа төрсөн гэж хэлэхэд надад нэг юм бодогдсон шү
2014-05-08