Бельгийн шинэ хаан тангараг өргөв

img

  “Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Бельгийн ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, газар нутгийг  сахин хамгаална. Бельги улс мандтугай” гэж франц, нидерланд хэлээр шинэ хаан хоёрдугаар Альберт тангараг өргөлөө. Тэрбээр тус улсын үе залгамжилсан долоо дахь хаан болж байна. Тангараг өргөх ёслолд парламентын гишүүд болон Европын холбооны олон арван хүндэт зочин оролцжээ. Харин хааны суудлаа шилжүүлсэн Альбертэд засгийн газраас жилд 923 мянган еврогийн дотаци олгохоор шийдвэрлэжээ. Тэрбээр дээрх мөнгөнөөс татвар төлөх ёстой аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ