Олон улсын таеквондогийн тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн ирлээ

img

  Олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн  тэмцээн Болгарын София хотноо энэ сарын 17-21 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дэлхийн 90 гаруй орны тамирчин оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.   Уг тэмцээнээс манай тамирчид  алт болон хүрэл медаль тус бүр хоёр, нэг мөнгөн медаль хүртжээ. Олон улсын тэмцээнд оролцсон монголын тамирчид маань өнөө өглөө Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ариунбаяр:
2 багш Баяраа ах Жамц ах Урнаа эгч мундаг байжээ баяр хүргэе. бэлтгэл хэзээ эхлэх вэ
2013-07-22
zochin:
Bugded ni bayr hurgie!
2013-07-22