
Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэ зам" ХК өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа.
Чулуун-Овоо хүрэх 1 км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг маргааш өглөө 08.00 цагт нээхээр болжээ. Уг хэсгээс баруун тийш /Нарантуул захаас Өгөөмөр захын урдуур/ 1 км замын урд урсгалд хучилт хийхээр бэлтгэн хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Маргааш өглөөнөөс эхлэн хучилтын ажил гүйцэтгэх юм байна. Өөрөөр хэлбэл, Нарантуулаас зүүн тийш эхний 1 км урд урсгалыг маргааш хучиж эхлэх бөгөөд Чулуун-Овооны тойрог хүртэл хучаад байгаа дараагийн 1 км урд урсгалыг маргааш өглөө нээнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ