
Доржийн гудамжны баруун эхлэлийн 500 метр замыг бүрэн хучиж, тэмдэглэгээ хийж байгаа юм байна. Энэ хэсгийг маргааш өглөө нээх төлөвлөгөөтэй байгаа бол зүүн хэсэгт Цайз захаас баруун тийш 600 метр замын хучилтын ажлыг эхлэхээр бэлтгэж байгаа аж.
Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын нийт урт 2.8 км юм. Гэрээ ёсоор "Беринг" ХХК уг замыг энэ оны аравдугаар сарын 1-нд бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ