Иргэдэд 103 тэрбум төгрөгийн зээл олгожээ

img

  Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад найман хувийн хүүтэй орон сууцны зээлд шинээр хамрагдахаар 190.2 тэрбум төгрөгийн хүсэлт иржээ. Үүнээс банкууд 2058 иргэнд 103 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.   Харин өмнө нь орон сууцны зээл авсан хүмүүсээс 8 хувийн зээлд шилжих хүсэлтээ банкуудад өгч буй. Нийт 775.6 тэрбум төгрөгийн зээлийг найман хувьд шилжүүлэн санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн аж. Үүнээс 12979 иргэний хүсэлтийг банкууд бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 367.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.   А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ